Блокчэйн технологи дээр суурилсан төвлөрсөн бус санхүүжилт гэж юу вэ?

StorepaySPCFIN
3 min readDec 27, 2021

--

Decentralized Finance (DeFi) нь блокчэйн технологи дээр суурилсан төвлөрсөн бус санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэлдэг. Энэ шинэ салбар нь сүүлийн 2 жилд маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд 2019 онд DeFi салбарт хуримтлагдсан нийт хөрөнгө (TVL) 10 тэрбум америк доллартой тэнцэж байсан бол өнөөдөр 100 тэрбум долларыг давжээ.

DeFi салбарт нийт хуримтлагдсан (түгжигдсэн) хөрөнгө (TVL), эх сурвалж: defipulse

Блокчэйн технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд нь бүгд ямар нэгэн байдлаар төвлөрсөн бус нээлттэй, хүртээмжтэй байдлыг агуулж байдаг тул эдгээр бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэн DeFi гэж хэлдэг тохиолдол олон байдаг. Гэвч энэ салбарыг ерөнхийд нь DeFi ба CeFi гэж ангилж болдог. CeFi -г орчуулбал төвлөрсөн санхүүжилт бөгөөд DeFi үйлчилгээгээр хүртдэг ашиг болон бүтээгдэхүүнүүдийг Binance, Coinbase гэх мэтийн төвлөрсөн зохицуулагч байгууллагуудаас авж байгааг хэлдэг.

Уламжлалт санхүүгийн системээс юугаараа ялгаатай вэ?

  1. Блокчэйн технологи ба програмчлал: DeFi нь блокчэйн технологи дээр бичигдсэн програмуудын нийлбэр юм. Блокчэйн технологийн үндсэн чанарууд болох нээлттэй байдал ба нэг бичигдсэн зүйл өөрчлөгдөх боломжгүй нөхцөл болон програмчлалын уян хатан байдал нэгдээд DeFi бүтээгдэхүүнүүдийн гол давуу талуудыг бүрдүүдэг. Энэ нь ямар нэгэн DeFi бүтээгдэхүүн хэрхэн бүтээгдсэнийг хүн бүрт нээлттэй байлгадаг ба одоог хүртэл бүтээгдсэн DeFi -н технологийг ашиглаад дээрээс нь сайжруулсан бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой (forking) байдаг нь энэ салбарын хурдтай өсөлтийн гол хүчин зүйл болдог.
  2. Хурд ба хүртээмжтэй байдал: DeFi үйлчилгээнд уламжлалт санхүүгийн систем шиг брокер, банк гэх мэт санхүүгийн үйлчилгээг яаж, хэнд, хэрхэн үзүүлэхийг шийддэг биет салбартай зохицуулагч байгууллагууд байдаггүй. Энэ үйлчилгээ нь цахим wallet-той хүн бүрд нээлттэй байдаг ба эдгээр хүмүүсд эрх тэгшээр үйлчилдэг. Учир нь цахим wallet-г хэн эзэмшдэг (private key) гэдэг нь мэдэгдэх боломжгүйгээр бүтээгдсэн байдаг. Биет салбарт ирээд өөрийгөө болон орлогоо нотлох, эсвэл дансны үлдэгдэл, төлдөг хүүгийн хэмжээгээр зэрэг зиндаанд ангилдаггүй систем учраас жинхэнэ санхүүгийн демокраси гэгддэг. Мөн шат дараалалтай, олон систем, байгууллагууд дамждаггүй, зөвхөн тухайн DeFi бүтээгдэхүүнийг бий болгосон ухаалаг гэрээний (smart contract) хүрээнд оролцогчид шууд үйлчилгээг авдаг учраас гүйлгээ хурдан, хил хязгааргүй, бас хямд байдаг.
  3. Smart contract: Smart contract -г орчуулбал ухаалаг гэрээ бөгөөд энэ нь DeFi-г бий болгож буй хамгийн чухал бүрдэл хэсэг юм. DeFi үйлчилгээ болон бүтээгдэхүүний нөхцөл болон хэн яаж оролцохыг энгийн гэрээний нөхцөл шиг кодолж оруулсныг хэлдэг. Анх энэ шийдлийг Ethereum нетворк гаргаж ирсэн. Ийм учраас ихэнх DeFi бүтээгдэхүүнүүд Ethereum нетворк дээр бичигдсэн байдаг. Сүүлийн үеүдэд өөр блокчэйн нетворкууд гарч ирж байгаа. Жишээ нь Binance Smart Chain, Terra, мөн сүүлийн үеийн NFT -үүд бүтээгдэж байгаа Solana гэх мэт блокчейнүүд дээр өдөр бүр улам сонирхолтой, сайжруулсан, хүртээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд бүтээгдэж байна.
Эх сурвалж: Bank for International Settlement

Яг одоо Монголд крипто санхүүгийн үйлчилгээг хэн үзүүлж байгаа вэ?

Одоогоор Storepay компаниас гаргаж буй staking үйчилгээг Storepay SPC ашиглан авах боломжтой. Мөн Storepay компани нь ирэх сард нэвтрэх wallet 3.0 хувилбараараа savings болон, wallet-н үлдэгдэлд өгөөж бодох гэх мэт үйлчилгээг гаргах гэж байгаагаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Anu Harchu youtube суваг

--

--

StorepaySPCFIN

We provide interest-free BNPL service for consumers and businesses. Our native token — SPCFIN has immediate use and value in our growing ecosystem of 2,00